Бидний тухай

Бид шинэ, залуу, эрч хүчтэй UX, UI дизайн агентлаг.

uxdesign agency workshop

UXDESIGN агентлаг нь шинэхэн байгуулагдсан хэдий ч туршлагатай баг хамт олон бөгөөд бид вэб сайт, гар утасны аппликейшн зэрэг бүхий л төрлийн дижитал бүтээгдэхүүний дизайныг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, төлөвлөх, хөгжүүлэх, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх үйлчилгээг санал болгож байна.

Манай баг

CEO of uxdesign
Ахлах дизайнер
Б.Сэргэлэн
UX designer
UX дизайнер
Б. Бүрэнжаргал
UI designer
UI дизайнер
Г. Өнөзул
CEO of uxdesign
Төслийн менежер
Д.Халиунаа
CEO of uxdesign
Front-end зөвлөх
Б.Энхсүрэн
CEO of uxdesign
CEO
Г. Шинэболд

Түгээмэл асуултууд

UX, UI дизайн гэж юу вэ?
UX гэдэг нь user experience гэсэн үгийн товчлол бөгөөд хэрэглэгчийн туршлага гэж орчуулагдах нь элбэг байдаг. UX нь веб сайт, гар утасны аппликейшн зэрэг систем бүхий цахим төхөөрөмжтэй харилцаж байгаа хэрэглэгчийн бүхий л мэдрэмж, хариу үйлдэл зэргийг авч үздэг.
UI нь user interface гэсэн үгийн товчлол бөгөөд хэрэглэгчийн харилцаж байгаа бодит элемэнтүүдийн харагдах байдал, загвар, гоо зүй зэргийг авч үздэг.
UX дизайн яагаад чухал вэ?
Маш сайн UX дизайн бүхий вэб сайт нь та болон танай компанийн ажилтнаас хамаарахгүйгээр хэрэглэгчтэй харилцаж, мэдээлэл өгч, борлуулалт хийж чаддаг. Маш олон компаниудын вэб сайт ямар ч хэрэглээ байхгүй, захирлын мэндчилгээ, хуучирсан мэдээлэл зэрэг хэрэггүй хэсгүүдээр дүүрсэн байдаг. Энэ нь тухайн вэб сайт UX дизайны үндсэн ойлголт, арга техникийг огт хэрэглээгүй, зөвхөн бэлэн загвар нэтээс худалдаж авч ашигласан, эсвэл мэргэжлийн бус хүнээр хийлгэсэнтэй холбоотой байдаг.
Танайхаар вэб сайт хийлгэх боломжтой юу?
Мэдээж боломжтой. Вэб сайтын хувьд зорилгоосоо хамаараад маш олон төрөл байдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг нь бизнес вэб сайт буюу танилцуулга веб сайт байдаг. Харин сүүлийн үед e-commerce буюу онлайн худалдааны вэб сайтыг бизнесүүд түлхүү ашиглах сонирхолтой болсон. Манай агентлагийн хувьд аль ч төрлийн вэб сайтын дизайныг зөвхөн таны болон таны зорилтот хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад үндэслэн гаргаж, хөгжүүлэлтийг гүйцэтгэнэ.
Гар утасны аппликейшн хийлгэх боломжтой юу?
Мөн адил боломжтой. Манай агентлаг нь UI/UX дизайн болон хөгжүүлэлтийн туршлагатай багийг бүрдүүлж төслийг гүйцэтгэдэг тул та бидэнд хандаж төслийн талаар дэлгэрэнгүй ярилцаж болно.
UX стратеги, UX зөвлөх үйлчилгээнүүд ямар ач холбогдолтой вэ?
Мэргэжлийн UI/UX дизайн агентлагийн хувьд аливаа дижитал бүтээгдэхүүний загварыг гаргахдаа зорилтот хэрэглэгчийн хэрэгцээ, туршлага зэргийг судалж, түүнд үндэслэл болгон бүтээгдэхүүний стратеги болон дизайныг төлөвлөдөг. Үүний зэрэгцээ таны бизнесийн зорилго, модель, нөөц, чадамж зэргийг хамтад нь судалж тухайн цаг хугацаанд нийцэх хувилбарыг хөгжүүлэхийг чухалчилдаг. Тиймээс мэргэжлийн UI/UX дизайн агентлагтай хамтарч ажиллах нь судалгаа, төлөвлөгөө, гүйцэтгэл, зөвлөгөө зэрэг олон үйлчилгээг нэг дор авах боломжийг олгодог.
Хамтран ажиллах процесс ямар дараалалтай байдаг вэ?
Манай UXDESIGN агентлагтай харилцагч холбогдох үеэс төслийн процесс эхэлдэг. Манайд хандсан харилцагч бүртэй холбогдох, хэрэгцээ шаардлагыг сонсох, ойлгох процесс өрнөдөг. Үргэлжлээд гүйцэтгэх ажил, хугацаа зэргийг төлөвлөж гэрээ байгуулна. Гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр төлөгдмөгц төлөвлөгөөний дагуу ажлууд эхлэнэ. Ерөнхий процесс дарааллын хувьд (1) Ойлгох, (2) Судлах, (3) Тодорхойлох, (4) Төлөвлөх, (5) Загварчлах, (6) Нэвтрүүлэх гэсэн дараалалтай байдаг. Үе шат тус бүрд мэргэжлийн арга техникүүдийг ашиглаж, ажлуудаа гүйцэтгэж, захиалагч талдаа тайлагнадаг. Төсөл үргэлжлэх хугацаанд харилцагчтай байнгын хамтарч ажиллах, төслийн явцыг мэдээлэх зэргээр төслийн менежмэнтийг удирддаг.
Төсөл гүйцэтгэх хугацаа хэр удаан үргэлжилдэг вэ?
Гүйцэтгэх хугацаа нь тухайн төслийн шаардлага, хийгдэх ажлын цар хүрээ зэргээс хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээлбэл энгийн танилцуулга вэб сайт хийх төслийн хувьд гүйцэтгэх хугацаа нь хэдэн өдрөөр хэмжигдэж болно. Илүү өргөн цар хүрээтэй төслийн хувьд гүйцэтгэх хугацаа нь хэдэн сараар хэмжигдэж болно. Бидний хувьд гэрээний шатанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хугацааны хамт баталж, түүнийхээ дагуу гүйцэтгэлээ хийдэг.
Захиалагч өөрөө төслийн процесст оролцох уу?
Төслийн бүхий л шатанд захиалагчийн оролцоо маш чухал байдаг. Тиймээс бид төслийн менежментэд захиалагчийн оролцоог хангах, хамтран ажиллах соёлыг эрхэмлэдэг.
Одоо ашиглаж байгаа вэб сайтын дизайныг өөрчлөх үйлчилгээ авч болох уу?
Мэргэжлийн UI/UX дизайн агентлагийн хувьд бид вэб сайт төдийгүй гар утасны апп зэрэг бусад дижитал интерфэйсийг дахин загварчлах буюу redesign үйлчилгээг үзүүлдэг. Мөн бид таны ашиглаж байгаа дижитал бүтээгдэхүүн дээр UX аудит, UI дизайны үнэлгээ өгөх, шаардлагатай зөвлөгөө өгөх зэрэг мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг.
Кодын хөгжүүлэлтийг зөвхөн танай багаар хийлгэх ёстой байдаг уу?
Энэ нь харилцагчийн хүсэлтээс шалтгаална. Манай хөгжүүлэлтийн багийн хувьд олон жилийн дадлага туршлагатай тул кодын хөгжүүлэлтийг гүйцэтгэх бүрэн боломжтой. Хэрэв та хүсвэл өөрийн хамтарч ажилладаг эсхүл дотоод хөгжүүлэлтийн багаар манай гаргасан дизайныг хөгжүүлэх боломжтой. Бидний гүйцэтгэсэн дизайн, түүний файл, материалууд нь код хөгжүүлэгчийн шаардлагад бүрэн нийцсэн байдаг.